Friday, January 18, 2008

Internet business

Интернэт бидний амьдралыг орвонгоор нь эргvvлж шинэ амьдралын хэв маяг бий болгосон тєдийгvй тvvгээрээ асар их боломжыг амалж байгааг хэн хvнгvй мэдэх билээ.

Хэдхэн жилийн ємнє бид компьютерийг тоглоом тоглох, реферат бичихээс хэтрэхгvй хэрэглэдэг байлаа. Одоо тэгвэл та єглєє босч интернэтээр мэдээгээ уншиж, цаг агаар зурхайгаа шалгахаас авахуулаад банкны наад захын гvйлгээ хийх, сургууль болон ажлынхаа шугамаар мэдээлэл хайх, цаашлаад Интернэт дэлгvvрээс худалдаа хийж Ebay дээр vнэ хаялцаж байна. Ингэж интернэт нь бидний єдєр тутмын хэрэгцээ болсноор шинээр хувийн бизнесvvд єсєн єндийх нэн тааламжтай хєрс болсон юм.

Сvvлийн хэдэн жил интернэт бизнесvvд борооны дараах мєєг шиг маш хурданаар тvрэн орж ирж, байгууллагууд ч єєрсдийн вэб сайтаа уралдан нээцгээх боллоо. Vvн дотор бизнесээ зєв зохион байгуулж улам єргєжин тэлж байгаа нь ч байна, хэдхэн хуудас хийгээд тvvнийгээ мартчихсан нь ч байна.

Хамгийн гол нь интернэт бизнесээ эхлэхдээ сурч судалгаа хийж байгаа хvн тун ховорхон байгаагаас интернэт дээрх бизнес нь тєдхєн явцгvй болох нь олон байна. Энэ нь хvмvvсийн дунд ямар ч хамаагvй нэг вэб сайт хийчих л юм бол бусад хvмvvс орж ирж худалдаа хийгээд л баян болчих юм шиг сэтгэлгээ оршсоор байгаатай холбоотой юм.

Мэдээж одоо vед вэб сайт хийх, вэб сайттай болох нь маш чухал зvйлийн нэг ч энэ нь таны бизнесээ ашигтай байлгаж олонд алдаршсан компани болохын анхны алхам юм. Гэхдээ бас таны вэб сайтнаас таны бизнесийн нvvр царай, єнгє тєрх гарч таныг vйлчлvvлэгчдээ хэр хvндэлдэг нь харагдах тул вэб сайтаа хийхдээ зохих судалгааг хийж, мэргэжилийн тvвшинд байлгах ёстой юм.

No comments: